images

Нийслэлд харьяалагдаж байсан дөрвөн байгууллагыг татан буулгахаар болжээ

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2025-04-24


   Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Залуучуудын хөгжлийн газар, Улсын бүртгэлийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Хөдөлмөр, халамжийн газрыг тус тус татан буулгахаар болжээ. Төрийн чиг үүргийн давхардлыг арилгах, шат дамжлагыг багасгах, төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулах зорилгоор Засгийн газрын лхагва гарагийн хуралдаанаар энэ шийдвэрийг гаргасан байна. Татан буугдсан байгууллагуудын чиг үүргийг төрийн захиргааны болон харьяа дүүрэгт шилжүүлэх, эд хөрөнгө, санхүүгийн төлбөр тооцоог зохих журмын дагуу шийдвэрлэхийг Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт даалгажээ.

Гэрэл зургийн эх сурвалж: НЗДТГ

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.