Чехэд Монголын ойн судалгааны хурал боллоо
Чихэнд чимэгтэй
2025-04-18
Чех улсын Брно хотын Менделийн их сургууль дээр “Монголын ойн менежментийг тогтвортой хөгжүүлэх тухай” судалгааны үр дүнг танилцуулах эрдэм шинжилгээний хурал энэ сарын 16-нд болсон талаар тус улс дахь Монголын Элчин сайдын яамнаас мэдээлэв. Хурлаар Мендел тэргүүтэй гадаадын их сургуулийн судлаачдын 2022-2024 оны хооронд хэрэгжүүлсэн “Монголын экосистем, ХАА-н менежментийг тогтворжуулах нь” төслийн үр дүнг танилцуулсан байна. Ингэхдээ төслийн баримтат киног үзүүлж, 15 судлаач илтгэл танилцуулжээ. Манай улсын ойн салбар ДНБ-ий 0.3 хувийг бүрдүүлдэг бөгөөд энэ салбарт 10 мянга орчим хүн ажилладаг аж. Монголын газар нутгийн 7.9 хувь нь ой мод бүхий газар бөгөөд 2030 он гэхэд есөн хувь болгон нэмэгдүүлэхээр зорьж байгаа билээ. Улмаар манай улс Европын Холбоотой Ойн түншлэлийн тухай санамж бичиг байгуулсан Ази, Номхон далайн бүсийн анхны орон болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.