Люксембургийн эмч нар монгол хүүхдүүдэд зүрхний мэс засал хийв
Чихэнд чимэгтэй
2025-04-18
Улсын III төв эмнэлэгт Люксембург улсын эмч нар ирж энэ сарын 14-нөөс өнөөдрийг дуустал тав хоногийн хугацаанд мэс засал хийж байна. Тэд Монголд 10 жил дараалан ирж байгаа бөгөөд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард ирэхдээ УГТЭ-ийн эмч нартай хамтран долоон том хүн, гурван хүүхдэд яаралтай мэс засал хийж байв. Харин энэ удаа ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран зүрхний гажигтай бага насны хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийж байгаа юм. Тус эмнэлэгт Люксембург улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Монгол улсын Зүрх судасны үндэсний төв ба зүрх судасны тусламж үйлчилгээг уялдуулан сайжруулах нь” төсөл хэрэгжиж байгаа билээ.
Нүүр зурагт: 2024 оны дөрөвдүгээр сард УГТЭ-д өвчтөнд зүрхний мэс засал хийж байгаа нь.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.