Монгол сурагчид түүхийн мэдлэгээрээ ДАШТ-д өрсөлдөх эрх авчээ
Чихэнд чимэгтэй
2025-04-18
АНУ-ын "International Academic Competition" байгууллагаас энэ сарын 12-13-ны өдрүүдэд Азийн орнуудын дунд зохион байгуулсан түүхийн мэдлэгийн тэмцээнд "Шинэ Монгол" сургуулийн сурагчид гуравдугаар байр эзэлжээ. Тус сургуулийн аравдугаар ангийн сурагчид Б.Ариунгэрэл, М.Мишээл, Э.Хос-Эрдэнэ, А.Сэндэр, Ц.Эгшиглэн нар багийн төрөлд Хятад, Малайз, Шинэ Зеланд зэрэг долоон улсын багтай өрсөлдөж ийнхүү Ази тивийн болон ДАШТ-д өрсөлдөх эрхээ аваад байна. Тэд ирэх зургаадугаар сард Тайланд улсад болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөнө. Харин ганцаарчилсан төрөлд сурагч Э.Хос-Эрдэнэ дараагийн шатанд оролцох эрх хүртжээ. Монгол сурагчдыг "Шинэ Монгол" сургуулийн багш А.Ганбаатар, МУБИС-ийн багш Х.Баярмаа нар бэлтгэж оролцуулсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.