images

Улаанбаатарын пянз сонирхогчдын хаврын баяр гурван өдөр үргэлжилнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-04-17


  Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг пянзны дэлгүүр, худалдаа эрхлэгч, цуглуулагчид “Record Store Day" буюу пянзны дэлгүүрүүдийн дэлхийн өдрийг тохиолдуулан энэ сарын 18, 19, 20-нд нээлттэй өдөрлөг хийх гэж байна. Тус өдөрлөгийг дөрөв дэх жилдээ “Welcome Records UB", “Улаанбаатар Галлериа” худалдааны төвтэй хамтран зохион байгуулна. Дэлхий нийтээр өргөн тэмдэглэдэг энэ баярт цугласан хүмүүс ховор сонин пянз солилцож, пянзны дэлгүүрүүд зөвхөн энэ өдөрт зориулан хөнгөлөлт, хямдрал, урамшуулал зарладаг ажээ. Түүнчлэн шинээр пянз тоглуулагч худалдаж авахад лизингийн үйлчилгээ үзүүлэхээс гадна эхлэн сонирхогчдод мэргэжилтнүүд зөвлөгөө өгдөг байна. АНУ-д энэ өдрийг дөрөвдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагт тэмдэглэдэг байсан бол энэ жил хоёрдугаар долоо хоногийн бямба гарагт тэмдэглэсэн юм. Энэ өдөр Нью-Йорк болон Лос-Анжелесийн найман дэлгүүрт Тэйлор Свифт, Грэйси Абрамс, Чарли зэрэг эмэгтэй дуучдын пянз эрэлт ихтэй байжээ. Мөн худалдаа эрхлэгчдийн хэлж буйгаар, цаг агаар бүрхэг байсан хэдий ч дэлгүүрийн гадаа урт дараалал тасрахгүй байсан гэнэ.

Зургийг "Welcome Records Ub" цахим хуудаснаас.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.