images

Осакагийн яармагт Монголын эзэнт гүрний өв соёлыг танилцуулж байна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-04-17


  Японы Осака хотноо энэ сарын 13-нд эхэлсэн “Осака-Кансай экспо-2025”-д Монголын эзэнт гүрний өв соёлоос танилцуулж байна. Зургаан сарын хугацаанд үргэлжлэх тус яармагт "Чингис хаан" үндэсний музейн 28 үнэт үзмэрийг дэлгэжээ. "Чингис хаан" музейн мэргэжилтнүүд үзэсгэлэнгийн Commons D хэсэгт байрлаж, VR болон AR технологийн тусламжтайгаар зочдыг эртний Хархорум хотоор аялуулахын зэрэгцээ монгол наадам, нүүдэлчний уламжлалт ахуй, байгалийн үзэсгэлэнт газруудыг виртуалаар үзүүлж байгаа юм. Мөн энд Монголын үндэсний өдөрлөг ирэх долоодугаар сарын 27-нд болох хуваарьтай бөгөөд энэ өдөр нарийвчилсан хөтөлбөрөөр гаргах үзэсгэлэнг "Чингис хаан" музейн ахлах куратор Д.Мэндээ дэглэж, тайлбарлагчаар Г.Эрдэнэдалай ажиллах ажээ. Осакагийн яармагт 158 улс, олон улсын есөн байгууллага оролцож байгаа ба гадаад, дотоодын 28 сая гаруй үзэгч, жуулчин ирнэ гэж тооцоолсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.