Монгол багачууд олон улсын математикийн гурван олимпиадаас арван медаль хүртлээ
Чихэнд чимэгтэй
2025-04-17
Косово улсын Приштина хотноо энэ сарын 12-16-ны хооронд болсон Европын охидын математикийн 14 дүгээр олимпиадад Монголын дөрвөн сурагч өрсөлдөж гурван хүрэл, нэг тусгай шагнал авлаа. Ингэснээр манай баг медалийн чансаагаар 56 улсаас 33 дугаар байранд орсон байна. Тус тэмцээнээс манай улс өмнө нь хоёр мөнгө, есөн хүрэл медаль авч байжээ. Энэ жилийн олимпиадад Нийслэлийн "Эрдмийн хишиг" сургуулийн сурагч Н.Болор (хүрэл), "Орчлон" сургуулийн сурагч А.Мишээл (хүрэл), 11 дүгээр сургуулийн сурагч А.Ану (хүрэл), Өвөрхангай аймгийн "Хархорин" гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн сурагч Б.Оюунбилэг (тусгай байр) нар оролцсон юм. Мөн Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо энэ сарын 9-14-ний хооронд болсон олон улсын математикийн “Copernicus” олимпиадад Монголын зургаан хүүхэд оролцож хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэв. Түүнчлэн, Австралийн Сиднэй хотноо энэ сарын 12-16-нд болсон “International Mathematics Exam Centre” олимпиадаас нэг сурагч хүрэл медаль авсан талаар "Azbogd International" төрийн бус байгууллага мэдээлжээ.
Нүүр зурагт: Европын охидын математикийн олимпиадад оролцсон сурагчид.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.