Газар хөдлөхөд заанууд тугалаа хэрхэн хамгаалав?
Анд нөхдийн мэдээ
2025-04-16
АНУ-ын Калифорниа мужийн Сан Диего хотын ойролцоо 5.2 баллын хүчтэй газар хөдлөлт болох үед амьтны хүрээлэнгийн заанууд тугалаа дундаа оруулж бөөгнөрөн зогсоод аюулыг сөрж байгаа үйлдэл хяналтын камерын бичлэгт буужээ. Сан Диегогийн амьтны хүрээлэнгийн X (хуучнаар Twitter) хуудсан дээр "Хамтдаа илүү хүчтэй" нэртэй 35 секунд үргэлжлэх богино хэмжээний видео бичлэгээс харахад, хашаан дотор тайван алхаж, хэвтэж байсан заанууд газар хөдлөх үед маш хурдан бөөгнөрч голдоо тойрог зай үүсгээд түүн дотроо тугалнуудаа оруулан хамгаалж буй байдал харагдсан байна. Амьтны хүрээлэнгийн мэргэжилтний хэлснээр, зааны энэ үйлдлийг "alert circle" гэж нэрлэдэг бөгөөд аюул заналхийлсэн үед үр төл болон нийт сүргээ хамгаалах зан төлөв ажээ. Дөрвөн минут үргэлжилсэн газар хөдлөлтийн чичиргээ намдахад заанууд тархан хэвийн байдалдаа орсон байна. Газар хөдлөлт өглөөний 10 цагийн үед Сан Диего мужийн Жулиан хотоос өмнө зүгт дөрвөн километрийн зайд болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.