images

Шайбтай хоккейн ДАШТ-д оролцох монгол тамирчид бэлтгэлдээ гарчээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-04-16


   Монголын 21 тамирчин Шайбтай хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний III дивизионд өрсөлдөхөөр Чингэлтэй дүүргийн спортын ордонд бэлтгэл сургуулилалтаа хангаж эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд тэднийг ахлах дасгалжуулагч А.Мэргэн, дасгалжуулагч Н.Отгонбаяр, Н.Мишигсүрэн нар удирдан оролцуулах юм. Монголын хоккейчид өнгөрсөн онд Кувейт улсад болсон ДАШТ-ий IV дивизионд Индонезийг 9:3, Кувейтийг 5:2, Малайзыг 14:2-оор хожиж түрүүлснээр дараагийн буюу III дивизионд оролцох эрхээ авсан билээ. Мексик улсын Мехико хотноо энэ сарын 25-наас ирэх сарын 5-ны өдрүүдэд болох III дивизонд манай улсаас гадна Мексик, Хойд Солонгос, Филиппин, Сингапур, Хонконгийн хоккейчид өрсөлдөх юм. 

Гэрэл зургийг: БТУСХ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.