78 дахь удаагийн Каннын наадамд дөрвөн монгол кино танилцуулна
Чихэнд чимэгтэй
2025-04-16
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадам эхлэхэд 27 өдөр үлдээд байна. 11 өдөр үргэлжлэх тус наадамд Монголоос найруулагч А.Энхтөгсийн "I Hate Pink", найруулагч Ж.Жамьянсүрэнгийн "Шар хөвийн зэрэглээ" (In The Beginning), продюсер Х.Баярмаагийн "Зүрхний хайртай эгч минь" (To My Dear Sweet Sister), продюсер Т.Алтантуяагийн "Сар" кино оролцохоор шалгарсныг Монголын Кино урлагийн зөвлөл мэдээллээ. Наадмын үеэр болдог кино борлуулалтын “Marché Du Film” хөтөлбөрийн хүрээнд манай Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам “Mongolian Pitch Session at Cannes Film Festival” арга хэмжээг зохион байгуулах бөгөөд энэ үеэр дээрх кинонуудыг танилцуулах ажээ. Каннын наадамд оролцох монгол киноны урьдчилсан шалгаруулалтыг энэ сарын 1-10-ны хооронд явуулахад найман уран бүтээлч материалаа ирүүлсэн байна. Улмаар 14-ний өдөр уран бүтээлчид киногоо танилцуулж, эцсийн сонгон шалгаруулалтыг хийсэн нь энэ юм. Энэ жилийн наадамд олон улсаас бүрэн хэмжээний уран сайхны кино, богино хэмжээний кино, залуу найруулагчдын бүтээл буюу “La Cinef”, классик буюу “Cannes Classic” гэсэн дөрвөн төрлөөр бүтээл хүлээн авсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.