images

Сүмогийн монгол аваргуудын багш "Алтан гадас" одон хүртэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-04-16


   Японы мэргэжлийн сүмо бөхийн Исэгахама дэвжээний багш Сүгиномори Сэйяаг Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар "Алтан гадас" одонгоор шагнасныг Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээллээ. Сүмод Асахифүжи нэрээр 1981-1992 онд барилдаж байсан С.Сэйя нь сүмо бөхийн 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж, 73 дахь аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын багш билээ. Түүнийг өчигдөр ЕТГ-ын дарга Г.Занданшатар хүлээн авч уулзсан бөгөөд шагнал гардуулахад М.Даваажаргал, Г.Ган-Эрдэнэ нар байлцжээ. 1990 онд ёкозүна цол хүртсэн Асахифүжи нь 1992 онд зодог тайлсныхаа дараа Исэгахама дэвжээний багшаар өдийг хүртэл тасралтгүй ажиллаж буй. Тэрбээр өмнө нь манай улсад хэд хэдэн удаа ирж, хүүхэд багачуудыг сүмогийн спортод хөл тавихад тусалж байжээ. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.