images

Монголын хоёр резидент эмч АНУ-д тэтгэлэгтэй суралцана

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-04-15


   Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эх барих, эмэгтэйчүүдийн резидент эмч О.Номунзул, Цэргийн төв эмнэлгийн мэс заслын резидент эмч М.Номин-Эрдэнэ нар АНУ-д тэтгэлэгтэй суралцахаар болжээ. Тэд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы санаачилгаар БНСУ-ын “Олон улсын боловсролын солилцооны нийгэмлэг”-тэй хамтарсан төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөрийн гурван шатны сонгон шалгаруулалтад тэнцсэн байна. Улмаар тэтгэлгийн батламжаа энэ сарын 11-ний өдөр Эрүүл мэндийн яамнаас гардаж авчээ. Цэргийн төв эмнэлэг нь 2018 оноос хойш сургалт эрхлэх байгууллага болж, долоон чиглэлээр үндсэн болон төрөлжсөн мэргэшил, мэргэжил дээшлүүлэх сургалт явуулж байгаа бол ЭХЭМҮТ 1998 оноос төгсөлтийн дараах сургалт эрхэлж, эх барих, эмэгтэйчүүд судлал, хүүхэд судлалаар хоёр жилийн резидент эмчийг бэлтгэж байгаа юм. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.