images

Франц: Нисэх буудалд 30 жил ажилласан эр орон гэргүй хүмүүст хоол өгөөд ажлаасаа халагджээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-04-15


   Францын өмнөд нутгийн Марсэль хотын нисэх онгоцны буудалд 30 жил ажилласан нэгэн эрийг ажлын газрын дотоод журам зөрчсөн гэх шалтгаанаар өнгөрсөн сард ажлаас нь халжээ. Тэрбээр нисэх онгоцны болон галт тэрэгний буудлуудад Starbucks, Pret A Manger зэрэг брэндийн туслан гүйцэтгэх үйлчилгээ үзүүлдэг SSP группын ажилтан байхдаа ийнхүү халагджээ. Ажлаас халагдсан шалтгааныг тодруулбал, тэрбээр шөнийн 20 цагийн орчимд ажлаасаа тараад зарагдаагүй үлдсэн хачиртай талх зэрэг хүнсний зүйлсийг цуглуулж, түүнийгээ онгоцны буудлын ойр орчимд амьдардаг орон гэргүй хүмүүст тарааж өгдөг байжээ. Үүнийг олж мэдсэн байгууллага нь түүнийг дотоод журам зөрчсөн хэмээн үзсэн бөгөөд SSP группын хүний ​​нөөцийн менежер "Хоолны үлдэгдлийг дур мэдэн зориулалтын бусаар ашиглах нь манай байгууллагад хориотой. Зарагдаагүй үлдсэн бүтээгдэхүүнийг хогийн саванд хаях ёстой" гэжээ. Харин халагдсан ажилтан өөрийгөө буруугүй хэмээн Хөдөлмөрийн харилцааны хороонд гомдол гаргасан байна. Мөн өөрийнх нь хийсэн үйлдэл нисэх буудлын дотор, олны нүдэн дээр, хяналтын камерын өмнө өрнөсөн болохыг дурдаад Хоолны үлдэгдлийг онгоцны буудлын гадаа тусдаа хогийн саванд хаях ёстой ч би өлсөж цангаж яваа, ядарсан хүмүүст өгсөн. Үүнийгээ буруу гэж үзэхгүй. Харин ч бахархаж байна” гэжээ. Улмаар олон жил хийж дадсан ажлаасаа халагдсандаа гомдолтой байгаагаа хэлж, энэ шударга бус явдлыг хуулийн байгууллага үнэн зөвөөр шийднэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.