Х.Нямбаатар: ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зогсоохгүй
Миний сайхан улаанбаатар
2025-04-14
Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, талбайд зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар өнгөрсөн долоо хоногт нүүлгэн шилжүүлж эхэлсэн билээ. Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 1100 орчим ТҮЦ зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өнөөдрийн байдлаар 46 байршилд байсан 645 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж, цэвэрлэгээ хийгээд байна. Энэ талаар Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр хэлэхдээ “Олон хүний амьдрал яригдаж байгаа учраас ТҮЦ-ийн үйлчилгээ эрхэлж байсан хүмүүсийн төлөөлөлтэй НЗДТГ-аас уулзаж, хоёр санал тавьсан. Эхний ээлжинд нийслэлийн төр захиргааны бүх байгууллагуудад ажиллах санал тавьсан. Мөн “Нарантуул”, “Хархорин” зэрэг зах, худалдааны төвүүдэд лангуу олгож, түрээсийн төлбөрийг нь бүтэн жилээр төлж өгье гэдэг санал тавьсан ч хүлээж авахгүй байна. Гэхдээ бид ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зогсоохгүй. Нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлж, иргэд зорчиход саадгүй болгоно” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.