images

Америкийн дэд ерөнхийлөгч хятадуудыг доромжилсон үг хэрэглэснийг хэвлэлүүд шүүмжилж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-04-08


   Худалдааны татварын асуудлаас болж Америк, Хятадын харилцаа хурцдаад байгаа энэ үед АНУ-ын дэд ерөнхийлөгч нэгэн нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө Хятадын ард түмнийг доромжилсон үг хэлсэн нь шүүмжлэлд өртөөд байна. Хятадын төрийн мэдлийн, англи хэлээр гардаг "Global Times" сонин Америкийн дэд ерөнхийлөгч Ж.Вэнсийн хэлсэн үгнээс эш татан "Хятадын талаар Америкийн албаны хүний хэлсэн үг манай ард түмнийг цочирдууллаа" гэсэн гарчигтай нийтлэл гаргажээ. Ж.Вэнс өнгөрсөн сарын 3-ны өдөр Fox News” сувагт өгсөн ярилцлагадаа "Бид Хятадын хөдөөний мангаруудаас мөнгө зээлж эд бараа худалдаж авдаг. Гэтэл тэр барааг нь бас нөгөө хөдөөний мангарууд үйлдвэрлэсэн байдаг” гэжээ. Тэрбээр "Эдийн засгийн даяаршил Америкт ямар нөлөө үзүүлэв гэдгийг бодож үэх хэрэгтэй” гээд үүнийгээ цааш нь тайлбарлахдаа "Маш их зээл авч өр тавиад тэр мөнгөөрөө бусдын хийсэн юмыг худалдаж авдаг” хэмээн ярьсан байна. Энэ яриандаа Ж.Вэнс “хятад хүмүүс, хятад ажилчид” гэсэн үгийн оронд “хөдөөний мангарууд” гэсэн утгатай доромж үгийг хэрэглэжээ. Энэ талаар "Global Times" сонин бичихдээ "Энэ үг нь ганц биднийг биш америкчуудыг хүртэл цочирдуулсан" гэжээ. Мөн Америкийн “BuzzFeed” сайт мэдээлэхдээ "Дэд ерөнхийлөгч Хятадтай хийх худалдааны бодлогын талаар ярьж байхдаа Хятадын ард түмнийг доромжлов. Түүний хийж чадах цорын ганц зүйл бол дэлхий даяар америкчуудыг шившиг болгох л юм шив дээ" гэсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.