images

Тан гүрний үеийн 35 булш олдлоо

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2022-12-09


     Археологичид Хятадын зүүн хэсгийн Шаньдун мужийн Ляочен хотоос Тан гүрний үеийн 35 булш олжээ. Булшнаас шаазан, ваар сав, лакадсан мод, хясаа, төмөр, хүрэл зэрэг янз бүрийн материалаар хийсэн 110 гаруй соёлын дурсгал илрүүлсэн байна. Тодруулбал, цагаан шаазан аяга, цамхаг хэлбэрийн сав суулга, лакадсан таваг зэрэг дурсгал олдсон нь энэ нутагт оршиж байсан Тан гүрний сүүл үеийн ёс заншил, оршуулгын зан үйлийн судалгааны шинэ хэрэглэгдэхүүн болжээ. Мөн булшнуудын 15-ынх нь он цаг тодорхой байгаа нь цаг хугацаагаар ангилахад чухал стандарт болж, Шаньдуны зүүн хэсэг дэх Тан гүрний үеийн жижиг, дунд хэмжээтэй тоосгон булшны судалгааны хувьсалд чухал хувь нэмэр орууллаа.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.