Корпорацуудын шатрын аварга шалгаруулах тэмцээнд Их мастерууд өрсөлдөж байна
Чихэнд чимэгтэй
2025-03-28
Монголын топ компаниудын шатрын аварга шалгаруулах анхдугаар тэмцээний нэгдүгээр өрөг өнөөдөр 10:30 цагаас эхэллээ. Тэмцээнд "Витафит групп", "Премиум нэксус", ”Улаанбаатар төмөр зам", "М-Си-Эс групп", "Бодь групп", "Таван богд", "Шунхлай", “Тесо”, "Монос", "Хас" банк, Худалдаа хөгжлийн банк тэргүүтэй 17 байгууллага оролцож байна. Тэмцээнд компаниудын ажилтнаас гадна тухайн компанийн нэр дээр олон улсын тэмцээн уралдаанд оролцдог Үндэсний шигшээ багийн тамирчид болох Б.Мөнхтуул, М.Амилал, С.Билгүүн нарын Их мастерууд өрсөлдөж байгаа ажээ. Нийт 208 сая төгрөгийн шагналын сантай уг тэмцээн түргэвчилсэн буюу рапид төрлөөр явагдаж байгаа бөгөөд оролцогчид талдаа 15 минут, нүүдэл бүрт 10 секундын нэмэгдэлтэй, нийт есөн өрөг тоглох ажээ. Тэмцээний ерөнхий шүүгчээр Олон улсын шүүгч Б.Нямдаваа ажиллаж байна. Тэмцээний аварга баг "Алтан бэрс" цом хүртэхийн зэрэгцээ 2025 онд зохиогдох Корпорацуудын шатрын ДАШТ-д оролцох эрхтэй болно.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.