images

“Топ Керамикс”: Байгалийн чулуу мэт бодит мэдрэмжийг төрүүлнэ

Duuren.Life

Чихэнд чимэгтэй

2025-03-28


   Аливаа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, нийлүүлэгчийн гол зорилго бол орчин үеийн хэрэгцээг илүү сайн ойлгож, тэдэнд зориулсан орон зайг бүтээх хүслээс эхлэлтэй байдаг. Ажиллах орчин нөхцөл, амьдрахуйн тав тух нь зөвхөн тавилга байхаа больж тухайн байр бүхэлдээ бүтээмж дэмжих орчин, технологи, тав тухыг шаардах болсон.

   Шаазан плита нь зүгээр нэг өнгөлгөөний материал биш. Энэ бол дэвшилтэт технологи, тансаг дизайн, бат бөх чанарын төгс нэгдэл юм. Тиймээс интерьерийн шийдэлд төгс тохирох бүтээгдэхүүнийг санал болгох “Том Керамикс” компани нь 2023 оноос эхлэн тавилга болон, интерьерт ашиглах төрөл бүрийн синтеред чулуун хавтан импортлон чулуун хийцлэлийн үйлдвэрлэл явуулж иржээ. Тэгвэл тус компани үйл ажиллагаагаа өргөжүүлэн өнгөрөгч оноос дэлхийд тэргүүлэгч “Gani”, “Hongyu”, “Giana” брэндийн шаазан плитаг албан ёсны эрхтэйгээр оруулж ирэн хэрэглэгчдэдээ хүргэж байна. Бүтээгдэхүүн бүр нь өөрийн гэсэн онцлог, давуу тал, бусдаас ялгарах үнэ цэнтэй. Үүнд:

- Байгалийн чулуу мэт бодит мэдрэмжийг төрүүлнэ. Мөн тасралтгүй үргэлжлэх хээ, байгалийн уран хийцийн төгс илэрхийллийг танд мэдрүүлнэ.

- Ус, чийгийг үл нэвтрүүлэх бат бөх бүтэцтэй. Эдэлгээний хугацааг уртасгах дэвшилтэт шийдэл.

- Элэгдэлд тэсвэртэй НАНО гадаргуутай. Тиймээс өнгө гандахгүй бөгөөд гулгахаас сэргийлсэн хамгаалалттай.

- Байгаль орчинд ээлтэй, эко стандарт. Эрүүл, аюулгүй хэрэглээ.

   “Топ Керамикс” мөн хэрэглэгчдэдээ зориулан 700 м/кв бүхий плитаны “шөүрүүм”-ийг нээн цаашдаа архитектурын ур ухаан, интерьерийн төгс шийдэлд нийцсэн дэлхийн шилдэг брэндүүдийг Монголын зах зээлд нэвтрүүлж, хэрэглэгч бүрийн хэрэгцээнд нийцсэн, чанартай, баталгаатай, дээд зэргийн стандарт бүхий бүтээгдэхүүнийг хүргэхийн төлөө ажиллаж байгаа юм. Гол нь эдгээр бүтээгдэхүүн албан ёсны эрхтэйгээр манай улсын зах зээлд нэвтрэх билээ.

   Ирээдүйг хэн ч урьдчилан таамаглаж чадахгүй. Харин бид хамтдаа түүнийг бүтээж чадна. Дэлхийн хэрэглэгчдийн хүсэл, хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүнээр дамжуулан мөрөөдсөн орчноо бий болгоорой. Дэлгэрэнгүй мэдээллийг "Топ Керамикс"  Фэйсбүүк хуудаснаас аваарай.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.