images

Монголын эмэгтэй хөлбөмбөгчид ААШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөнө

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-03-28


    Азийн аварга шалгаруулах эмэгтэй хөлбөмбөгчдийн тэмцээний финалын шат ирэх онд Австрали улсад болохоор товлогдсон билээ. Тэгвэл финалын шатанд оролцох багуудыг шалгаруулах урьдчилсан шатны тоглолтын сугалаа өнөөдөр болсон байна. Азийн аваргын эхний шатны тоглолт ирэх зургаадугаар сарын 23-наас долдугаар сарын 5-ны өдрүүдэд болох бөгөөд Монголын шигшээ багийн эмэгтэй тамирчид Тайланд, Энэтхэг, Зүүн Тимор, Иракийн багтай учраа таарчээ. Монголын хөлбөмбөгийн эмэгтэй шигшээ баг өмнө нь хоёр удаа Олимпын наадмын урьдчилсан шатанд өрсөлдөж байснаас гадна Зүүн Ази, ДАШТ-ий урьдчилсан шатанд амжилттай оролцож байв. Түүнчлэн өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын байдлаар Олон улсын хөлбөмбөгийн холбооноос гаргасан чансааны жагсаалтад 193 орноос 128 дугаарт бичигдсэн байна. Энэ чансааг Испанийн баг тэргүүлсэн бол Английн шигшээ баг дэд байранд, шилдэг аравт Азиас Япон улс багтжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.