"Монгол хаан" жүжгийг Япон улсад тоглоно
Чихэнд чимэгтэй
2025-03-28
Найруулагч Б.Баатар тэргүүтэй “Монгол хаан ” жүжгийн төслийн баг Японы нийслэл Токио хотноо өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэж “Монгол хаан” жүжгийг ирэх 10 дугаар сард Токио, Нагоя хотноо тус тус тоглохоор болсныг албан ёсоор зарлалаа. Хэвлэлийн бага хуралд Монголын талаас продюсер А.Амундра, А.Баярцэцэг, Японы VIVANT цуврал кинонд тоглосон жүжигчин Б.Барслхагва, Монгол улсаас Япон улсад суугаа Элчин сайд Б.Баярсайхан болон мэргэжлийн сүмод барилдаж байгаад 2013 онд зодог тайлсан Э.Санчирболд, өнгөрсөн нэгдүгээр сард зодог тайлсан ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар оролцжээ. Жүжгийн Япон дахь продюсерээр ажиллаж буй “Tremendous Entertainment” компанийн захирал Грэг Сүзүки мөн хуралд оролцсон байна. 124 сая хүн амтай, Азийн тэргүүлэх зах зээл болох Япон улсад монгол жүжиг амжилттай нэвтэрч, хамтын ажиллагааны жишиг төсөл болно гэдэг итгэлтэй байгаагаа тэрбээр тэмдэглэжээ. Жүжгийн тасалбарыг энэ дөрөвдүгээр сарын 2-ноос борлуулж эхэлнэ. Сонирхолтой нь, "Монгол хаан" жүжгийг АНУ-ын Бродвэйн театрт тоглохоор яриа хэлэлцээ хийж байгааг энэ хурлын үеэр анх удаа зарлалаа. Уг жүжгийг өмнө нь Их Британи, Сингапурт амжилттай тоглосон билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.