images

Ирэх сараас хөдөөгийн хүүхдүүдэд нүд, шүд, зүрхний үзлэг хийнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-03-27


   Монгол улсын 21 аймгийн нэгдүгээр ангийн сурагчид буюу зургаан настнуудын нүд, шүд, зүрхний эрт илрүүлгийн үзлэгийг ирэх сараас эхлүүлэх гэж байна. Тиймээс Эрүүл мэндийн яам хөдөөгийн эмнэлгүүдийг зүрхний цахилгаан бичлэгний ухаалаг аппарат, хараа зүйн оношилгооны цогц тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг шийдвэрлээд байгаа ажээ. Улаанбаатар хотын нэгдүгээр ангийнхны эрт илрүүлгийн үзлэгийг өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлаас хийж, нийт 40 мянган хүүхэд хамруулаад байгаа билээ. Тэдгээр хүүхдийн 21.4 хувьд нь зүрхний цахилгаан бичлэг хийхэд өөрчлөлтэй гарсан бол 79.9 хувьд нь шүдний цоорол, 20.5 хувьд нь харааны өөрчлөлт тус тус илэрсэн бөгөөд дараагийн шатны оношилгоо, эмчилгээний явц 13-66 хувьтай үргэлжилж байгаа аж. Түүнчлэн сурагчдад үзлэг хийж буй эмч, мэргэжилтнүүдийг энэ сарын 24-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод чадавхжуулах сургалтад хамруулж байна.

Гэрэл зургийн эх сурвалж: UNISEF.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.