АНУ: Дэлхийн аваргын зургаан төрөлд оролцож буй Ц.Раднаа хоёроос нь алтан медаль авлаа
Чихэнд чимэгтэй
2025-03-27
Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах мастеруудын тэмцээн энэ сарын 23-30-ны өдрүүдэд АНУ-ын Флорида мужийн Алачуа хотод болж буй. Тэмцээний зургаан төрөлд манай улсаас Гавьяат тамирчин Ц.Раднаа оролцож байгаа бөгөөд өчигдрийн байдлаар 60, 800 метрийн төрөлд хоёулангаас нь алтан медаль аваад байна. Одоо түүнийг 200, 400, 1500 метрийн гүйлт болон гурвын харайлтын тэмцээнүүд хүлээж байна. Тус тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 35-аас дээш насны тамирчид хөнгөн атлетикийн олон төрлөөр өрсөлдөж байгаа билээ. Мөн өндрийн харайлт, зээрэнцэг шидэлтийн аваргыг ч шалгаруулж байгаа юм. Өдгөө 90 настай хөнгөн атлетикийн тамирчин Ц.Раднаа 2019 онд Польш улсад болсон ДАШТ-ээс гурван алтан медаль хүртэж, дээд амжилт тогтоосон анхны монгол хүн болж байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.