images

Японы ерөнхий сайд хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчдаа хүлээж авав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-12-09


     Байнга тэмдэглэлийн дэвтэртэй явж юм бүхнийг хичээнгүйлэн бичиж тэмдэглэдэг гэдгээрээ алдартай Японы ерөнхий сайд Кишида Фүмио болон тус улсын хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч Мүриясү Хажимэ нар гарын үсгээ солилцлоо. “Катар 2022” хөлбөмбөгийн тэмцээнд Герман болон Испанийн багийг хожиж шөвгийн 16-д шалгарсан тус улсын шигшээ багийн тамирчид болон дасгалжуулагчийг ерөнхий сайд өргөөндөө хүлээн авах үеэр дээрх үйл явдал болсон тухай “Kyodo News” агентлаг мэдээлэв. Дасгалжуулагч Мүриясү тэмцээний туршид тэмдэглэлийн дэвтэр дээр ямар нэгэн зүйлийг хичээнгүйлэн бичиж тэмдэглэж буй нь дуранд өртсөн байдаг. Ерөнхий сайд дасгалжуулагч болон тамирчдыг хүлээн авч баяр хүргээд “Та бүхэн дэлхий дахиныг гайхшруулж чадлаа. Намайг оролцуулаад олон сая япон хүмүүс шинэ эр зориг, эрч хүчийг оллоо” гээд хүнд сорилтыг даван туулахын гайхамшгийг ард түмэндээ сануулж өгснийг хэмээн онцлон хэлсэн байна. Дасгалжуулагч “Ард түмнийхээ халуун дэмжлэгийн ачаар сүүлийн мөчийг хүртэл бүх хүчээ дайчлан тоглолоо. Цаашид ч ард түмнийхээ сүр сүлд болон бахархлыг зүрхэндээ тээн улам хичээн тоглох болно” хэмээн хэлжээ. Мөн улсын шигшээ багийн дасгалжуулагчийн ажлаа цаашид үргэлжлүүлэн хийх хүсэлтэй байгаагаа ерөнхий сайдад уламжиллаа. Тус багийн тамирчид эх орондоо ирэхэд нь 600 гаруй шүтэн бишрэгчид угтан авсан байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.