images

“Apple” Хятадын хөдөөгийн багш нарын сургалтад зориулан 48 сая долларын хандив өгчээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-03-24


   “Apple” компани өнгөрөгч ням гарагт Хятадын хөгжлийн судалгааны сангийн хөдөөгийн багш нарт зориулсан сургалтын хөтөлбөрийг өргөжүүлэх зорилгоор ээлжит хандиваа өглөө. Ингэснээр уг санд 2020 оноос хойш “Apple” компанийн өгсөн хандив 350 сая юань буюу 48.3 сая долларт хүрчээ. Хятадын хөгжлийн судалгааны сан нь хандивын мөнгийг Хятадын Ногоон нүүрстөрөгчийн сан, Циньхуа болон Жөжянь их сургууль, Хятадын хөдөөгийн хөгжлийн сангийн санаачилгуудыг дэмжихэд зориулдаг байна. “Apple” компаниас энэ тухай мэдэгдэхдээ, хандивын дийлэнх хэсэг нь Хятадын боловсролын салбар буюу багшийг чадавхжуулах, сурагчдын ур чадварыг сайжруулах, код бичих сургалтад зориулагддагийг хэлжээ. Мөн  ажиллах хүч, эдийн засгийн хөгжил, хөдөөгийн бүлгэмүүдийг дэмжих, хүрээлэн буй орчны тогтвортой байдал, гамшгийг бууруулахад энэ мөнгийг зарцуулдаг байна. "Apple" компанийн захирал Тим Күүк мэдэгдэлдээ “Боломжийг олж авах хүчирхэг зэвсэг нь боловсрол мөн гэдэгт бид эргэлздэггүй” хэмээн тэмдэглэжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.