В.Путин: Найз Трампынхаа төлөө би сүмд очиж залбирсан
Анд нөхдийн мэдээ
2025-03-24
Өнгөрсөн долоо хоногт Москвад айлчилж Владимир Путинтэй уулзсан АНУ-ын ерөнхийлөгчийн тусгай элч Стивен Уиткофф сэтгүүлч Такер Карлсонд ярилцлага өгчээ. Уиткоффын хэлснээр, тэрбээр В.Путины өгсөн бэлгийг Д.Трампад авч ирсэн байна. Энэ нь Д.Трампын хөрөг бөгөөд бэлгийг өгөхдөө В.Путин “Оросын хамгийн сайн зураачаар зуруулсан юм шүү” хэмээн хэлжээ. Бэлгийг өгөх үед С.Уиткоффт В.Путины хэлсэн нэг зүйл ихээхэн сонирхолтой юм. Юу гэвэл 2024 оны зургаадугаар сард Д.Трампын амь насанд халдсан тухай дуулаад В.Путины сэтгэл ихэд зовнисон гэнэ. Түүгээр барахгүй уг мэдээг ирсэн өдөр тэрбээр Кремлийн дэргэдэх сүмд очиж гол санваартантай нь уулзан залбирал үйлдсэн байна. “АНУ-ын ерөнхийлөгч учраас залбирсан юм биш, сайн найз маань учраас залбирсан гэж В.Путин надад хэлсэн” хэмээн С.Уиткофф Т.Карлсонд ярьжээ.
Д.Трампыг анх удаа ерөнхийлөгчийн алба хашиж байхад В.Путин түүнд нэгэн бэлэг өгсөн нь 2018 онд ОХУ-д болсон хөлбөмбөгийн ДАШТ-ий бөмбөг байв. Хэвлэлд саяхан гарсан мэдээгээр бол тухайн үед АНУ-ын тусгай алба энэ бөмбөгийг Цагаан ордонд байлгаж болохгүй хэмээн үзсэнийг Д.Трамп ёсоор болгосон гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.