images

АНУ: Боловсролын яамыг татан буулгасныг иргэд эсэргүүцэж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-03-21


   АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Боловсролын яамыг татан буулгах зарлигт гарын үсэг зурсан нь хүчтэй эсэргүүцэлтэй тулж байна. Эцэг эхчүүдийн төлөөлөл, багш нарын холбоо, дээд боловсролын байгууллагууд уг зарлигийг эсэргүүцэж, ерөнхийлөгчийг Үндсэн хуулийн эрх мэдлийг хуваарилах зарчмыг зөрчсөн гэж үзэн шүүхэд хандахаа мэдэгдэв. Америкийн Боловсролын Зөвлөлийн ерөнхийлөгч Тед Митчелл ерөнхийлөгчийн захирамжийг төрийн бодлого биш, улс төрийн шоу гэж шүүмжлээд оюутан сурагчид, тэдний гэр бүлийн эрх ашгийг хамгаалах үүднээс энэхүү алдаатай бодлогоос татгалзахыг Конгресст хандан уриалсан байна. Улмаар Америкийн багш нарын холбооны ерөнхийлөгч Рэнди Вайнгартен Д.Трампад хандан "Шүүх дээр уулзъя" гэжээ. 1979 онд байгуулагдсан Боловсролын яамны ажил үүргийн хүрээнд АНУ даяар улсын 100 мянга, хувийн 34 мянган сургууль байдаг ажээ. Харин ерөнхийлөгч Д.Трамп захирамж гаргах үедээ “Америкийн багш нар энэ улсын хамгийн чухал хүмүүс. Тиймээс бид багш нартаа анхаарал тавих болно” гэсэн юм.   

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.