Улаанбаатарт Хятадын өвлийн аялал жуулчлалын үзэсгэлэн гарч байна
Анд нөхдийн мэдээ
2025-03-21
Улаанбаатар хотноо Хятадын өвлийн аялал жуулчлалыг сурталчлах гэрэл зургийн үзэсгэлэнг өчигдөр нээснийг “Синьхуа” агентлаг мэдээллээ. Үзэсгэлэнд өмнөд хөршийн хойд бүсийн буюу өвөл болдог муж, өөртөө засах орнуудын байгалийг харуулсан 84 гэрэл зургийг тавьжээ. Энэ тухай Монгол дахь Хятадын Элчин сайдын яамны консул Ли Жи “Монгол, Хятадын аялал жуулчлалын хөгжлийн үр ашгийг хуваалцаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд Монголын аялал жуулчлалын компаниудтай илүү их хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Тэрбээр хоёр орны хооронд шууд нислэг, хил дамнасан аялал жуулчлалын маршрутууд нэмэгдсэн нь олон тооны жуулчдыг татаж байгааг онцолсон байна. Гэрэл зургийн үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 3-ныг хүртэл гарах аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.