Казахстан: Хамгийн олон хүн казах ардын бүжиг бүжиглэж дээд амжилт тогтоов
Анд нөхдийн мэдээ
2025-03-21
Астана хотын “Казахстан” спортын цогцолборт нэг дор 3000 гаруй сурагч казах ардын бүжиг бүжиглэж дэлхийн дээд амжилт тогтоосон тухай “Kazinform” агентлаг мэдээлэв. Казахстанд Наурызын баярыг 14-нөөс эхлэн арван өдрийн турш тэмдэглэдэг тул гуравдугаар сарын 18-нд Астана хотын Боловсролын газрын Техник, уран бүтээлийн бүтээлч төвөөс камажай нэрт ардын бүжгийг хамгийн олон хүн бүжиглэх флэш мобыг зохион байгуулсан нь энэ аж. Наурызын баярын тэмдэглэлт өдрүүдэд зөвхөн Астана хотод үзэсгэлэн, жүжиг, урлагийн тоглолт зэрэг өргөн хүрээг хамарсан 200 гаруй том арга хэмжээ зохион байгуулах гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.