images

АНУ-д 18 настай хар арьст залуу хотын даргаар сонгогдов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-12-08


     АНУ-ын Арканзас мужийн Өрл хотын даргын сонгуульд тус улсын Ардчилсан намаас нэр дэвшсэн ахлах сургуулийн сурагч, 18 настай Жэилен Смит ялалт байгуулжээ. Хотын сонгуулийн хорооны мэдээлснээр тэрбээр 235 сонгогчийн санал авсан нь өрсөлдөгчөөсөө 52 саналаар илүү гарсан байна. Ингэснээр тэрбээр тус улсын хамгийн залуу залуу хар арьст хотын дарга болж буй ажээ. Түүний сонгуулийн кампанит ажилд зөвлөж байсан тус мужийн Литтл Рок хотын дарга Фрэнк Скотт “Хамгийн залуу африк гаралтай хүн хотын дарга болж буйд их баяртай байна. Залуу насандаа улс төрд ийм амжилт гаргасан нь бахархмаар юм” хэмээн хэлсэн байна. Смит тэрбээр сонгуульд орохдоо хотыг сэргээн засварлах, залуусыг ажлын байраар хангах, хүнсний томоохон сүлжээ байгуулах зэрэг амлалт өгсөн байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.