Туркийн уран дарханд ирсэн онцгой захиалга
Анд нөхдийн мэдээ
2022-12-08
Истанбулын мөнгөн эдлэлийн дэлгүүрийн эзэн, уран дархан Сабри Демирси "Катар 2022" Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг дүрсэлсэн бүтээл хийлгэх өвөрмөц захиалга авчээ. Тэрбээр 40 жил дарх хийхдээ ийм захиалга авч байгаагүй гэнэ. Тиймээс захиалга авсан даруй боломжит бүх мэдээллийг цуглуулж, ажилдаа орсон байна. Ингээд Катарын бэлгэдэл шувуу болох шонхорыг бүтээл дээрээ дүрсэлэхээр болжээ. Тэрбээр энэ талаар “Шонхорын хүчирхэг сарвууг хийх нь бидний ажлын эхлэх цэг байсан” хэмээн хэвлэлд ярьсан байна. Уран дархан хөлбөмбөг атгаж буй шонхор шувуу хийж түүний дор тэмцээний бэлгэдлийг дүрсэлж, түүнийгээ гантиг газрын зураг дээрх Катарын нийслэл, цэнгэлдэх хүрээлэн дээр байрлуулжээ. Энэ бүтээлээ С.Демирси “Гантиг хавтан нь Катарын газрын доорх баялгийг илэрхийлэх бол түүнийг дөрвөн мориор зөөж байгаа нь үнэнч, хүчирхэг байдлын бэлгэ тэмдэг” гэсэн байна. Шонхор шувууны атгаж буй хөлбөмбөгийг 18 каратын 200 грамм алтаар хийсэн бол бусад дүрсийг 4.5 килограмм орчим мөнгөөр хийсэн аж. Тэрбээр цар тахлын үед бактерийн эсрэг амны хаалтыг алт, мөнгөөр хийж байжээ. Тэгвэл энэ удаа Катартай холбоотой сувенирүүд зарах гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.