Жэк Ма удахгүй нутагтаа харина
Анд нөхдийн мэдээ
2022-12-08
Хятадын эрх баригчдыг хүчтэй шүүмжилсний дараа нэг хэсэг сураг тасарсан “Алибаба”-г үүсгэн байгуулагч Жэк Ма гадаадад хөдөө аж ахуй, хүнсний чиглэлээрх судалгаагаа үргэлжлүүлэн хийнэ хэмээн Хонконгийн "South China Morning Post” сонин мэдээллээ. “Алибаба”-гийн эзэмшилд байдаг тус сонин түүний тухай мэдээллийг өөрийнх нь эх сурвалжаас авч мэдээлдэг юм. Тус сонин “Жэк Ма ажлаасаа хөндийрсний дараа хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой бизнес, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зорилгоор гадаад орнуудаар байнга аялж судалгаа хийж байгаа бөгөөд өчигдөр Жэжян мужийн Худалдааны танхимын ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн тухай мөн мэдээлжээ. Тус муж нь түүний төрсөн нутаг бөгөөд бизнесийн гараагаа эхэлсэн газар юм. Тэрбээр 2015 оноос эхлэн энэ албыг хашиж ирсэн бөгөөд өнгөрсөн гурван сар гаруй хугацаанд Япон улсад амьдарч хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн талаар ажиглалт, судалгаа хийж, тус улсын Хөдөө аж ахуйн хүрээлэнгээр зочилсон ажээ. Цаашид байнга гадаадад амьдрахгүй бөгөөд улс орнуудаар аялж, судалгаа хийх явцдаа сурч мэдсэн технологио нутагтаа очиж ажил хэрэг болгоно хэмээн тус сонин мэдээлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.