Турин: Монголын баг дөрвөн медальтай боллоо
Чихэнд чимэгтэй
2025-03-13
Италийн Турин хотноо болж буй тусгай Олимпын өвлийн наадмын гурав дахь өдөр уулын цанын төрөлд уралдсан 15 настай А.Азжаргал Монголын багийн анхны алтан медалийг авлаа. Мөн наадмын хоёр дахь өдөр снөүбордын аварга слалом төрөлд хүрэл медаль хүртсэн 15 настай А.Алтан-Очир мөнгөн медаль хүртэж, медалийн өнгөө хувиргасан бол М.Энхзаяа хүрэл медаль хүртжээ. Ингэснээр Монголын баг тамирчид нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтай болов. Дэлхийн 100 гаруй улсын 1500 тамирчин спортын найман төрлөөр өрсөлдөж буй тус Олимп энэ долоо хоног дуустал үргэлжилнэ. Өмнө нь 2017 онд Австри улсад болсон тус наадмаас Монголын баг тамирчид хоёр алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.