Араб номын 64 дэх удаагийн үзэсгэлэн Ливан улсад гарч байна
Анд нөхдийн мэдээ
2022-12-08
Бейрутын олон улсын араб номын үзэсгэлэн 12 дугаар сарын 3-наас 11-ныг хүртэл Ливаны нийслэлд болж байна. 1950-иад оноос эхтэй, араб хэлтнүүдийн хамгийн том номын баяр болох тус үзэсгэлэнд Ливан, Иран, Франц, Оман, АНЭ, Сири, Ирак, Саудын Араб зэрэг улсын 133 хэвлэлийн газар оролцож байгаа аж. Үзэсгэлэнгийн найман өдрийн турш өөр өөр сэдвээр 24 симпозиум хийхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, өчигдөр Араб хэлний олон улсын өдрийг тохиолдуулан “Ливан улсын түүх”, “Эдийн засгийг нөхөн сэргээх төлөвлөгөө” гэсэн хоёр хэлэлцүүлэг хийсэнд 1500 гаруй оюутан, сурагчид ирж оролцжээ. Уг үзэсгэлэн ковидын улмаас гурван жил өнжсөн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.