Cнөүбордчин А.Алтан-Очир Турины наадмаас хүрэл медаль хүртлээ
Чихэнд чимэгтэй
2025-03-12
Италийн Турин хотод энэ сарын 9-нд Тусгай Олимпын өвлийн наадмыг нээсэн билээ. Наадмын хоёр дахь өдөр буюу өчигдөр снөүбордын аварга слалом төрөлд өрсөлдсөн 15 настай, Агваандандарын Алтан-Очир хүрэл медаль хүртэв. Ийнхүү Монголд шинэ тутам хөгжиж буй снөүбордын спортоор олон улсын тэмцээнд оролцсон манай тамирчид долоо хоногийн дотор долоон медаль авсан түүхэн амжилт гаргалаа. Тодруулбал, Хятадын Хэбэй мужийн Хаалган хотод энэ сарын 8-9-нд болсон нээлттэй тэмцээнээс манай дөрвөн тамирчин зургаан медаль хүртэж анхны олон улсын медалийн буухиаг хүүхэд, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд зэрэг эхлүүлсэн юм. Монголын тамирчид снөүбордын төрлөөр Тусгай Олимпод анх удаа өрсөлдсөн төдийгүй анх удаа медаль хүртсэн нь энэ болж байна.
Турины наадамд 100 гаруй улсын 1500 тамирчин спортын найман төрөлд өрсөлдөж байгаа юм. Харин Монголоос 40 хүний бүрэлдэхүүнтэй баг спортын зургаан төрөлд өрсөлдөж байна. Мөн манай багийн гишүүн Б.Ерөөлт Сержант Шрайверын олон улсын элч төлөөлөгчөөр сонгогдсон есөн хүүхдийн нэг болж наадмын нээлтэд оролцсон бөгөөд "Хүртээмжтэй нийгмийн хөгжил: Дэлхийн удирдагчдын эвслийн амжилтын замнал” дээд хэмжээний хэлэлцүүлгийг амжилттай удирдсан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.