images

Дүрвэгсдийн хөлөг онгоц дээр хүү мэндлэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-12-08


     Итали болон Европын зарим орнуудын хоорондын үл ойлголцлоос болж Газар дундын тэнгист хөл хоригдоод буй дүрвэгсдийн хөлөг онгоц дээр нэгэн эмэгтэй нярайлжээ. “Geo barentz” хөлөг онгоц дээр ливи эмэгтэй өчигдөр хүү төрүүлсэн тухай Италийн өдөр тутмын “La Repubblica сонин мэдээллээ. “Хил хязгааргүй эмч нарын холбоо”-ноос “Баяртай сайхан үйл явдал хэдий ч эх яаралтай эмнэлгийн үйлчилгээ авах шаардлагатай байгаа бөгөөд энэ талаар Мальта болон Италийн засгийн газарт дөрвөн хүүхэдтэй тус эмэгтэйд нэн даруй тусламж үзүүлэх хүсэлт гаргасан” хэмээн мэдээлсэн байна. Уг эмэгтэй гурван хүүхдийн хамт Ливи улсаас завиар Европ орохоор яваад энэхүү хөлөг онгоцон дээр ирж хөл хоригдсоны дараа удалгүй ийнхүү амаржсан ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.