Хятадын сансрын станц дотор цэцэг ургаж байна
Анд нөхдийн мэдээ
2022-12-08
Хятадын сансрын станцад ажиллахаар 11 дүгээр сарын 30-нд хөөрсөн “Shenzhou 15” сансрын хөлгийн багийнхан олон наст, өвслөг Талийн шувтанцаг хэмээх ургамлыг ургуулж байна. Энэ ургамал нь лабораторийн нөхцөлд сайн ургадаг тул судалгаа хийхээр сонгож авсан бөгөөд сансрын станц дахь “Wentian” лаборатори доторх экологийн туршилтын кабинет болон биологийн инкубатор дотор тус ургамлыг байрлуулжээ. Ингэснээр сансрын бичил таталцлын орчин Талийн шувтанцагийн эсийн бүтэц, үйл ажиллагаанд яаж нөлөөлөхийг судлах юм. Мөн 30-50 хоногийн турш сансрын бичил таталцлын орчин дахь ургамлын хувирал, төрөл бүрийн мутаци, зэрлэг ургамлын өсөлт хөгжил, бие бүтцийн бодит цагийн мониторингийн үр дүнг автоматаар бүртгэх аж. Энэ туршилтыг хийхийн тулд судлаачид дэлхий дээр зургаан жил гаруй хугацаанд бэлтгэл хангасан гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.