images

Чехэд амьдардаг гадаад иргэдийн тоогоор Монгол есдүгээрт орж байна

Б.Бадамзул

Дэлхий дүүрэн монголчууд

2025-03-10


   Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чех улсад энэ сарын 9-12-ны өдрүүдэд айлчилж байна. Монголын иргэд хамгийн олноор амьдардаг Европын орон нь Чех юм. 2025 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр Чехийн талаас мэдээлснээр энд Монголын 11768 иргэн албан ёсны бүртгэлтэй амьдарч байгаа аж. Тус улсад амьдарч буй гадаад иргэдийг тоогоор эрэмбэлвэл энэ нь есдүгээрт орох үзүүлэлт юм. Чехэд өнөөгийн байдлаар Украины 589456, Словакийн 121472, Вьетнамын 69015, ОХУ-ын 38970, Румыний 21049, Болгарын 17733, Польшийн 17733, Германы 14072 иргэн амьдарч байна. Харин энэ жагсаалтын аравдугаарт Унгар (11650) оржээ. Чех дэх Монголын Элчин сайдын яамнаас өнгөрсөн оны 11 дүгээр сард танилцуулсан дүнг үзвэл тус улсад оршин суугаа 13 мянга гаруй монгол иргэний 2178 нь сурагч, оюутан юм. Сонирхуулахад, Тайванийн Foxconn” компанийн Чех улсын Пардубицэ, Кутма хот дахь салбар үйлдвэрт Монголын 900 гаруй иргэн ажилладаг билээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.