images

Шатарчин Г.Амартүвшин Залуучуудын ДАШТ-д наймдугаар байр эзлэв

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-03-07


   Хорь хүртэлх насны залуучуудын шатрын ДАШТ Монтенегро улсын Петровац хотноо хоёрдугаар сарын 25-нд эхэлж өнөөдөр дууслаа. Тэмцээнд дэлхийн 58 орны 255 шатарчин өрсөлдсөн бөгөөд эрэгтэйчүүдийн нээлттэй ангилалд Монголоос Г.Амартүвшин, М.Амилал, С.Чингүүн, охидын ангилалд Э.Хүслэн, Б.Мөнгөнзул нар оролцов. 11 өргийн нийлбэр дүнгээр Г.Амартүвшин долоон оноо авч наймдугаар байрт шалгарсан нь манай залуу шатарчдын энэ тэмцээнд үзүүлсэн дээд амжилт болсон байна. Харин С.Чингүүн 6.5 оноотой 15, М.Амилал 3.5 оноотой 138 дугаарт оржээ. Нээлттэй ангилалд 157 шатарчин оюун ухаанаа сорьсон юм. Харин охидын ангилалд 98 тамирчин өрсөлдсөнөөс Б.Мөнгөнзул 6.5 оноотойгоор 13, Э.Хүслэн 5.5 оноотойгоор 34 дүгээрт орлоо. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.