Нийслэлийн инженерийн шугам сүлжээний ажил ирэх сард эхэлнэ
Чихэнд чимэгтэй
2025-03-07
Урин дулааны улиралтай зэрэгцэн Улаанбаатар хотод инженерийн шугам сүлжээний ажил эхэлдэг билээ. Энэ жилийн тухайд, дөрөвдүгээр сараас эхлэн авто зам, инженерийн шугам сүлжээ, тохижилтын нийт 682 ажил хийх бөгөөд үүний 164 нь инженерийн шугам сүлжээтэй холбоотой ажил ажээ. Үүнээс 21 байршилд шинээр шугам сүлжээ угсрах бол 143 байршилд өргөтгөж шинэчилнэ. Мөн авто зам шинэчлэхтэй холбоотойгоор 11 газарт дулаан хангамжийн гол шугамын өөрчлөлт хийхийг УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл мэдэгдсэн байна. Ингэхдээ дулааны 13 км шугам, үүнээс 8.7 км урт гол шугам барих бол орон сууцны хорооллын дунд 15 км, цэвэр усны 1.1 км, бохир усны 12.4 км, авто замын борооны ус зайлуулах 15.6 км урт шугамыг долоон байршилд, үерийн хамгаалалтын 8 км далан сувгийг шинээр барих ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.