images

Эстони улс Украиныг дэмжиж зоосон мөнгө гаргав

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2022-12-07


     Эстони улс Украиныг дэмжиж буйгаа зоосон мөнгөөр илэрхийлэв. “Украин мандтугай” гэсэн үгийг эстон хэлээр бичиж, шувуу тэвэрсэн охин, тариан түрүү дүрсэлсэн 2 еврогийн зоосон мөнгийг тус улсын Төв банк гүйлгээнд гаргасан бөгөөд нийтдээ хоёр сая ширхэг гаргасан энэ зоосны дизайныг Харьков хотоос Эстонид дүрвэн ирээд Таллинн хотын Урлагийн их сургуульд суралцаж буй оюутан Дарья Титова гүйцэтгэжээ. “Эрх чөлөө гэдэг ямар их үнэтэй, ямар их үнэ цэнээр олддог гэдгийг энэ зоосоор хүмүүст сануулахыг зорилоо. Ард иргэдийнхээ амь насны үнээр Европын соёлын орон зайг хамгаалан тэмцэж буй Украин улсыг дэмжих нь бидний үүрэг” гэж Эстонийн Төв банкны захирал Мадис Мюллер хэлсэн байна. Мөн Эстонийн ерөнхий сайд Каяа Каллас хэлэхдээ “Европын холбооны эрх чөлөө, ирээдүйн төлөө Украины ард түмний тэмцлийг өдөр бүр сануулж байхын тулд энэ зоосыг гаргаж байна” гэжээ.           

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.